Aspire Mining Limited Stock Market Press Releases and Company Profile

Посмотреть в других Языки Аспайр Майнинг Лимитед Овоотын коксжих нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй боллоо Aspire Mining Limited (ASX:AKM) Mining Licence Granted for Ovoot Coking Coal Project 
Аспайр Майнинг Лимитед Овоотын коксжих нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй боллоо
Аспайр Майнинг Лимитед Овоотын коксжих нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй боллоо

Sydney, Aug 28, 2012 AEST (ABN Newswire) - Коксжих нүүрсний ордын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй "Аспайр Майнинг Лимитед" компани (АSX:AKM) ("Аспайр", эсвэл "Компани" гэх) нь Овоотын коксжих нүүрсний ордыг (Овоотын орд) ашиглах зорилгоор 5,758 га талбайд олборлолт явуулах MV 017098 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт Малтмалын Газраас авсан болохыг үүгээр мэдээлж байна.Энэхүү тусгай зөвшөөрлийн талбай нь ил аргаар ашиглахаар төлөвлөсөн газар болон ил уурхайгаас зүүн хойд чиглэлд орших далд уурхайн талбайг тус тус хамрана.

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон бөгөөд 20 жилээр дахин 2 удаа сунгах боломжтой. Ийнхүү уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь Овоотын ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалт босгох ажилд ихээхэн түлхэц болно.

2012 оны 6-р сард тус Компаний зүгээс Овоотын нүүрсний ордын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) бэлэн болсныг зарлаж байсан билээ. Энэхүү ТЭЗҮ нь одоогоор тогтоогдоод байгаа ил уурхайн 178 сая тонн нүүрсний нөөцөд үндэслэсэн бөгөөд тус төсөл техник, эдийн засгийн хувьд бүрэн хэрэгжих боломжтой нь батлагдсан. Цаашид Овоотын төслийн нүүрсний баталгаат нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Төслийн эхний үе шатанд нүүрс тээвэрлэх зориулалттай Мөрөн хот руу тавих хатуу хучилттай авто замын чиглэлийг 2012 оны 6-р сард холбогдох яамаар батлуулсан нь Овоотын нүүрсний ордыг хөгжүүлэх, барилгын ажлыг эхлүүлэхэд чухал алхам болсон. Овоотын төслийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын дэд бүтцийг барьж дуусах хүртэл олборлосон нүүрсийг ачааны машинаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Аспайр Майнинг Лимитед компаний Гүйцэтгэх захирал Дэвид Паулл хэлэхдээ "Овоотын нүүрсний орд бол Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой, коксжих нүүрсний шинэ төслүүдийн нэг бөгөөд Монголын хойд бүсийн эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хувь нэмрээ оруулна.

Уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь уурхай болон түүнтэй холбоотой автозам, төмөр замын дэд бүтцийг санхүүжүүлэхэд чухал алхам боллоо" гэж тэмдэглэн хэлэв.

Link:
http://media.abnnewswire.net/media/en/docs/ASX-AKM-601635.pdf

контакт

Aspire Mining Limited
T: +61-8-9287-4555
F: +61-8-9388-1980
WWW: www.aspiremininglimited.com



ABN Newswire
ABN Newswire Это страница Просмотров:  (Последние 7 дней: 14) (Последние 30 дней: 49) (С Опубликовано: 21124) 

Посмотреть в других Языки 2112410313 (31437)

googlechart